Улаанбаатар, МУИС дахь Бидний интернет

МУИС-ийнхан бид бол нэг нийгэм. Өдөр бүр сургууль дээрээ тааралдаж хамтдаа суралцдаг. Гэхдээ бид мэргэшил, сонирхол болон хүсэл тэмүүллээрээ, бас юунд дуртай, юу хийж чаддагаараа ялгаатай. Бидний интернет төслийн хүрээнд хүмүүсийн энэ ялгаатай байдалд түшиглэн ажилладаг технологийг бүтээж байгаа. Энэ ялгарах байдлаас бүгд хожих тийм технологи.

Бид таныг урамшуулалтай we@NUM туршилтад оролцохыг урьж байна. Энэ хугацаанд Та, чатботоор хамт хичээл үзэж байгаа оюутнуудтай асуулт асуух эсвэл бусдын асуусан асуултад хариулж харилцах боломжтой. Асуултууд нь ихэвчлэн хичээл сурлагын талаар, мөн оюутан цагийн амьдрал ахуй, суралцах үйл явц, юмсын оршихуйгаас эхлээд хувь хүний зөвлөгөө гэх мэт юу ч байж болно! Чатбот нь Telegram апп дотор ажилладаг. Энэ нь яг л Facebook, Viber болон WeChat шиг чатладаг апп байгаа.

Өмнөх туршилтаар оюутнууд “хөгжилтэй, өдөр бүр өөр өөр харилцаа үүсэж байсан, хэдий нэгнээ танихгүй, хараагүй ч дотно мэдрэмж төрсөн, аливааг олон өнцгөөс ойлгож авч байсан” гэж хэлж байсан шүү 🙂

Энэ туршилт 2022 оны 11 сарын 17-оос нэг сарын хугацаанд 12-р сарын 17 хүртэл явагдана.

UPDATE – THE PILOT IS NOW CLOSED

Холбоо барих
Асуулт байвал [email protected] хаягаар бичээрэй! МУИС дахь Бидний интернет төслийг Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, Машин оюуны лаборатори хэрэгжүүлж байгаа. Төслийн багийн гишүүд нь дэд проф. Г.Амарсанаа, дэд проф. Ч.Алтангэрэл, дэд проф. С.Отгонцэцэг нар болно.